Tuesday, June 2, 2015
Салхинцэцэг туссан хүүхдийг усанд оруулж, салхинд гаргаж болно
ХУДАЛ: Салхин цэцэг өвчтэй хүүхдийг эдгэртэл нь гадаа/салхинд гаргаж болохгүй, тэгвэл хүндэрнэ. Ийм л учраас энэ өвчнийг салхин цэцэг гэж нэрлэсэн.
ҮНЭН: Өвчний олон улсын 10-р ангилалд энэ өвчнийг Varicella гэдэг.
Англиар Chicken pox буюу үгчилж орчуулбал “тахианы тууралт” бөгөөд 1684 оноос энэхүү энэ томъёог ашиглаж иржээ.
Яагаад Chicken pox гэж нэрлэх болсныг хэд хэдэн янзаар тайлбарладаг. Жишээ нь цэврүүн тууралт нь chickpea гэх нэгэн төрлийн шоштой адил харагдах тул гэсэн байхад тахиа тоншсон юм шиг сорви үлдээдэг тул гэсэн байх нь бий.
Монгол хэлэнд яагаад салхин цэцэг гэж нэрлэсэн нь тодорхойгүй боловч хүүхдийг гадаа салхинд гаргах нь хүндрэл үүсгэдэггүй. Б
усдад халдвараа тараахгүйн тулд аль болох олон хүнтэй хавьтахгүй байх нь чухал болохоос агаар салхинд гарах, усанд орох нь харин ч эдгэрэлтэнд сайнаар нөлөөлнө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment